JPNCAR · MODEL
jpcar.mn хэрхэн ажилладаг вэ?
Японы дуудлага худалдааны талбар — шууд таны дэлгэц дээр. Машинаа сонгоод үнэ оруул.
1 · Машин сонгох
Японы дуудлагад яг одоо байгаа машинуудыг үз. Auction sheet, оноо, chassis түүх бүгд нээлттэй.
2 · Үнэ оруулах
Хэдэн иен өгөхөө хэл. Тэр агшинд гааль, тээвэр, хураамж бүхий нийт зардал чинь харагдана.
3 · Дуудлага явагдана
Таны оруулсан үнэ тухайн машины дуудлагад орно. Жинхэнэ талбар, жинхэнэ өрсөлдөөн — тиймээс зарим машинд хожихгүй байж болно.
4 · Үр дүн ба хүргэлт
Хожсон эсэхийг шууд мэдэгдэнэ. Дараа нь тээвэр, гааль, УБ хүртэлх хүргэлт — ойролцоогоор 21–30 хоног.
Яагаад jpcar.mn-аар дамждаг вэ?
Японы авто дуудлага худалдаанд гадныхан шууд орох эрхгүй — зөвхөн лицензтэй гишүүд оролцдог. jpcar.mn тэр лицензтэй. Таны оруулсан үнэ манай лицензээр талбар дээр гарна. Тиймээс та Улаанбаатарт сууж байгаад Японы дуудлагад бодитоор оролцож чадаж байгаа юм. Хожвол хэлсэн үнэ чинь эцсийн үнэ — өөрчлөгдөхгүй.
Үр дүн яагаад маргааш гардаг вэ?
Японы дуудлага худалдааны эцсийн үнэ дараагийн өдөр статистик болж ирдэг. Хэрэв бид үр дүнг мэдсэн бол шууд оруулж харуулна; эс бөгөөс маргааш баталгаажина.
Зардал
Үнэ дээр дуудлага худалдааны хураамж, Японы дотоод тээвэр, манай үйлчилгээ, УБ хүртэлх тээвэр, Монголын гааль/НӨАТ нэмэгдэнэ. Машин бүр дээр барагцаа тооцоог урьдчилан харуулна.